Д хэсэг
Бичсэн Erdene    Ням, 30 8 дугаар сар 2009 14:15    PDF Хэвлэх И-мэйл


“Челси”-ийн албан ёсны сайт хөгжөөн дэмжигчиддээ Аваргуудын лигын хэсгийн өрсөлдөгчидөө танилцуулж байна.
   
“АПОЭЛ” (Кипр) – магадгүй, “Челси”-гийн хамгийн сул өрсөлдөгч. Гэхдээ “Порту” болон “Атлетико”-оос онцлог гэх юм бол тэнд манайд “хуучин” байсан португали Нану Мориос тоглодог. Португали тоглогч 2004 онд клубт ирсэн ч “Бриж”-д идээшиж чадаагүй. Одоо тэр 4-р сагснаас Д группэд орсон “АПОЭЛ”-ийн үндсэн тоглогч.


Англид өнгөрүүлсэн хугацаандаа талбайд 9 удаа гарсны нэгд нь Английн цомд “Скантори”-той тоглож ялалт байгуулжээ. Гэрээгээ дуусгаад 2007 онд Кипрт очсон.
Мориос “Челси”-д голдуу хамгаалагчаар байсан бол одоо 25 настай тоглогч цэвэрлэгэний хагас хамгаалагчаар тоглож энэ байрлалдаа Аваргуудын лигийн урьдчилсан тоглолтонд “Копенгаген”-тай тоглосон байна.
Клуб Данийн багийг талбайдаа 3:1 хожсон, очиж тоглохдоо 0-1 хожигдсон юм. Никосид “АПОЭЛ”-ийн эрт хийсэн гоолууд клубыг сайчуудийн эгнээнд оруулсан ч 22 дахь минутанд зочин багууд гоол хиймэгц өрсөлдөөн дахин эхэлсэн. Крисостомос Микаил эхний хагас дуусахаас 4 минутын өмнө 2 дахь гоолыг хийж маргааныг таслав. “Копенгаген” сэлгээгээр “Челси”-н хуучин тоглогч Яспер Гранкъярийг гаргав. Үүний урд “АПОЭЛ” Фарерийн арлуудын багийг хожоод дараа нь Сербийн аврага белградын “Партизаныг” гайхал төрүүлэн хожисон байна. Ингэж клуб “Фамагуст”-ын дараа Аваргууды лигийн хэсгийн тоглолт хүрсэн 2 дахь Киприйн баг болов.
“АПОЭЛ” сүүлийн 8 жилд 4 удаа аваргалж (Киприйн аврагыг нийт 20 удаа, Киприйн цомыг 19 удаа) байжээ.
Серб дасгалжуулагч Иван Джовановичийн багийн ихэнх тоглогчид нь Кипр ч Бразил, Албани, Польш, Словак, Македон, Португалийн тоглогч бий.
Хуучин “АПОЭЛ”-д тоглож зодог тайлсан Англи тоглогч гэвэл Английн шигшээд байсан Терри Мандериотт байсан байна.
Багийн хоч нь “домогууд” товчилсон нэр нь “Никоси дахь грекүүдийн атлетикийн хөлбөмбөгийн клуб” гэж орчуулагдана.
Багийн цэнгэлдэх Киприйн нийслэлд 10 жил болж байна нэр нь “Жи Эс Пи Стэдиум” 23000 хүний багтаамжтай цэнгэлдэхийг “АПОЭЛ” “Омония” хоёр баг хуваан эзэмшдэг.
“АПОЭЛ” Аваргуудын лигийн урьдчилсан тоглолтууд талбайдаа маш сайн үр дүн үзүүлж байгаа 8 тоглолтонд 5 ялалт ганц хожигдолтой байгаа юм.
“Атлетико” (Мадрид) – Энэ клубт одоо “Челси”-ийн хуучин тоглогч байхгүй ч олон нэртэй тоглогч байсан.
Клаудио Раньери бага хугацаанд “Атлетико”-д дасгалжуулж байсан, харин Джимми Флойд Хассельбайнк “Челси”-д 15 сая фунт стерлингээр ирэхээсээ жилийн өмнө Ла Лигийн шилдэг мэргэн бууч болж байв.
Матея Кежман, Яспер Гронкъяир “Челси”-ээс явсаныхаа дараа “Атлетико”-д тоглож байсан бол зээлээр “Челси”-д ирж байсан Манише “Висенте Кальдерон” цэнгэлдэхийг төрсөн гэрээ гэж тооцож байгаа.
“Атлетико” Испанийн аваргыг 9 удаа, Испанийн цомийг 9 удаа авч байсан гайхалтай түүхтэй.
Энэ жил “Атлетико”-ийн хувьд 11 жил Аваргуудын лигт ороогүй завсарласаны дараа 2 дахь жилдээ хэсгийн тоглолтонд шалгараж байна. 1974 онд финалд үлдэж “Бавария”-тай тоглож хожигдож байжээ.
Өнгөрсөн улирлыг “Атлетико” Испаний лигийг 4-р байрлалд дуусгаж Аваргуудын лигийн урьдчилсан тоглолтод Хенка Тен Категийн “Панатинаикос”-ыг 2 тоглолтын дараа 5:2-оор хөнгөн давсан. 2 тоглолтод хоёуланд нь 21 настай дэлхийн шилдэг залуу тоглогчдын нэг Серхио Агуэро гоол хийсэн. Түүнийг “Челси”-д ирэх гэж байгаа гэж их хэвлэлээр яригдаж байсан.
Довтолгоонд түүнд өнгөрсөн оны Испаний лигийн шилдэг мэргэн бууч (32гоол) Диего Форлан тусалдаг. Багт мөн Английн Премьер лигт хуучин тоглож байсан  Хосе Антонио Рейес, Флоран Синама-Понголь нар тоглодог.
Клубын дасгалжуулагч Абель Ресино өннө тус клубтээ хаалгач хийж байгаад 2 сард дасгалжуулагч болсон. “Висенте Кальдерон” цэнгэлдэх нь давтагдашгүй уур амьсгалаараа нэрд гарсан, 55000 хүний багтаамжтай Мадрид хотын өмнө зүгт голын эрэгт байрладаг. 1982 онд Дэлхийн Аваргын өмнө сэргээн зассан.
“Порту” (Португали) – “Челси”-ийн хөгжөөн дэмжигчдэд “Порту”-г танилцуулах ч хэрэггүй болов уу! Тэдний ихэнх нь сүүлийн жилүүдэд 52000 хүний багтаамжтай “Драгау” цэнгэлдэхэд очиж хэрхэн цэнхэрүүд Аваргуудын цомыг 2 удаа авсан багтай тоглож байгааг харсан бизээ.
2004-05 оны улирлын хэсгийн тоглолтонд “Челси” Моуриньюгийн удирдлаган доор талбайдаа 3:1-ээр хожиж (Смертин, Дрогба, Терри) зочин болж тоглохдоо 2:1 хожигдсон (Д.Дафф).
2006-07 оны улирлын плей-оффт “Порту” биднийг нилээн сандаргасан ч Шевченкогийн гоолоор “Челси” оноог тэнцүүлсэн. Хариу тоглолтонд “Бриж”-д 2:1-ээр хожиж (Роббен, Баллак) цаашаа шалгарсан.
Энэ жил “Порту”-тай тоглох тоглолтууд мөн л Рикарду Карвалью, Паулу Феррейра болон Илариугийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт аваачих байх харин Деку, Босингва хоёрын хувьд хуучин багтайгаа учрах анхны уулзалт байх болно.
Жезуалду Феррейра клубыг сүүлийн 3 улиралд дасгалжуулж гурвууланд нь аваргын цом авсан.
Дасгалжуулагч Аргентин довтлогч Лисандро Лопес “Лион”-руу явсантай эвлэрхээс өөр аргагүй. Гэвч клуб хүчирхэг хэвээрээ яагаад гэвэл түүнд бразил довтлогч Халк байгаа. Шинэ тоглогч гэвэл “Челси”-ийн хөгжөөн дэмжигчдэд танил, өнгөрсөн улиралд румыны клубт тоглож байсан, манай хаалганд гоол хийсэн “Клуж”-ийн Альваро Перейра тоглож байгаа.

Сэтгэгдлүүд (0)Add Comment
Сэтгэгдэл бичих
 
  илүү жижиг | илүү том
 

busy
Сүүлд шинэчилсэн ( Ням, 30 8 дугаар сар 2009 16:59 )
 

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.