| Флоран Малуда: Миний долоо хоног | ||||
|
Флоран Малуда өнгөрсөн долоо хоногийнхоо тухай саналаа хэлж байна. Одоо долоо хоног бүр бид клубын хэн нэгнээс өнгөрсөн долоо хоногт түүний анхаарлыг хамгийн их татсан зүйлийн тухай асууж байх болно. Хамгийн эхний хүн бол франци вингер бөгөөд түүнд нэг нөхрийнх нь хувцас таалагдаагүй ажээ.
Миний үзсэн хамгийн шилдэг гоол... Аваргуудын лигт нилээн олон шилдэг гоол байсан ч хэн хийснийг сайн санахгүй байгаа болохоор миний хуучин баг “Лион” “Андерлехт”-тай тоглоход Микел Бастосын хийсэн гоол хамгийн шилдэг байлаа. Лисандро энэ долоо хоногт хэт-трик хийсэн. Бэлтгэл дээр үзүүлсэн сайн үр дүнгүүд... Би өөрийгөө гээд хэлчихэж болох уу? Би, зөвхөн би өдөр бүр, бэлтгэл дээр хамгийн сайн тоглогч. Бид өдөр бүр дэндүү сайн ажиллаж хөлсөө шавхаж байгаа тул хэнийг нь онцлохоо мэдэхгүй байна. Хамгийн муу нь... Бүгдэд л аз муутай үеүд байдаг. Энэ долоо хоногт хэнийг ч онцолмооргүй байна. Заримдаа бүтэлгүй зүйл болдог ч мартах хэрэгтэй. Хэн ч муу байгаагүй. Ийм байж болно шүү дээ! Хамгийн хөгжилтэй мөч... Тийм юм ер болоогүй. Одоогоор Билли МаКаллох дуугүй байгаа болохоор хэн ч онцгойрохгүй байна. Тэр зочид буудалд очтолоо хадгалж байгаа тул магадгүй амралтын өдрүүдэд инээцгээх байх. Хамгийн муу гоёл... Хамгийн муу гоёл Рикарду Карвальюд байгаа. Тэр өөрийнхөө хүрэмнүүдийг хаанаас авдгийг би мэдэхгүй. Би л тэндээс нь юм худалдаж авахгүй юм даг! Түүнд нэг сагсгар хүрэм бий. Би түүнийг нь бүр сэтгүүлийн нүүрэн дээр харж байсан. Тэр түүнийхээ төлөө нохой алсан байхаа. Бид ийм зүйл гаргахгүйн тулд гэрээ хийх хэрэгтэй! Хамгийн сайхан дуу... “Блэк Айд Пис”-ийн “Бум, бум, бум” гайхалтай! Шилдэг хоол... Хоёр өдөр бэлтгэлийн дараа “Марко”-нд идсэн шинэ хавчны зууш. Би бүр дахиж идэх гэж буцаж орсон. Гайхамшигтай байсан! Шилдэг зугаа... Сүүлийн үед хоёр удаа шинэ кино үзсэн. Хамгийн сүүлд “Дарвины аялал”-ыг хүүхдүүдтэй үзсэн. Далайн гахайнуудын тухай хөөрхөн кино. Гайхам мэдээ... “Вест Хэм”-н тоглогч Калум Дэвенпортыг хутгалсан тухай. Тэр ямар байгааг мэдэхгүй байна, хурдан эдгэнэ гэж итгэж байна. Гунигтай, аймшигтай явдал. Онцгой талархал... Миний үсчин дизайнерт онцгой талархаж байна. Түүний шийдэл бүгдэд таалагдаж байх шиг байна. Тиймээс түүнд баярлалаа! Сэтгэгдлүүд (0)
![]() |



Флоран Малуда өнгөрсөн долоо хоногийнхоо тухай саналаа хэлж байна. Одоо долоо хоног бүр бид клубын хэн нэгнээс өнгөрсөн долоо хоногт түүний анхаарлыг хамгийн их татсан зүйлийн тухай асууж байх болно. Хамгийн эхний хүн бол франци вингер бөгөөд түүнд нэг нөхрийнх нь хувцас таалагдаагүй ажээ.












